Sunday, March 31, 2013

Миний сайхан ээж

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүүгээр мануулснаа
Эх орон минь хараарай

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Tuesday, September 18, 2012

Монголын агуу жанжин, ард түмний хүү Дамдины Сүхбаатарын журмын нөхдөд хандаж хэлсэн үг:

 “Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмт хүний биеийг олж төрсөн нь гайхамшигт зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг аяндаа тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”


Wednesday, September 12, 2012

Аугаа их хөрөнгө энэрхүй сэтгэл далай лугаа байхад
Ашидын тустай ариун үйлс уулс лугаа байхад
Амин хувиа л бодох нь тогтоол усны дусал лугаа бус уу
Амин зуулгаа л харах нь шатсан үнсний ширхэг  лугаа бус уу

Monday, July 30, 2012

Хариуцлага

Өсч дээшлэхүйн үндэс хариуцлага, түүнийг үүр.
Хүн, амьтан гэдэг ч дээ үүрсэн ачааныхаа хэрээр тэнхээждэг юм уу даа.
Хүн чин сэтгэлдээ хэр ихийг багтаана, тэр хэрээрээ ухаан тэлж, билиг нэмдэг мэт.

Thursday, July 5, 2012

Ангийн нөхөд минь

Аанайхан бага наснаасаа
Алаг сэтгэлгүй үерхсэн
Элээж яваа энэ насандаа
Эрдмийн өргөөнд учирсан

Их гүрэн, эх өвгөдийн голомтоо
Эзний ёсоор сахин төрсөн
Эрдэнэ зуугийнхаа дэргэд
Энгүй номын дууг сонсч өссөн

Saturday, June 16, 2012

Үнэнг эрэлхийлэгч

Энэрэл, хайраар түшиг хийж
Эрдэм, оюунаар
жолоо хийж
Чин зоригоор илд хийж
Чин үнэний агуу сүр хүчээр

Ядарсан олондоо нөмөр
Задарсан заримд ташуур
Үр хойчдоо үлгэрлэл
Өслөх дайсанд эрлэг нь болж

Төрөх үхэхээр зааглагдах
Төгс бус ч энэ амьдалыг
Үнэний мөр, гүн ухаанаар
Үнэ цэнийг нэмэн элээюу

Sunday, April 8, 2012

Гурамсан сүлжээ сургааль (Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа)


Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд  арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...