Thursday, July 5, 2012

Ангийн нөхөд минь

Аанайхан бага наснаасаа
Алаг сэтгэлгүй үерхсэн
Элээж яваа энэ насандаа
Эрдмийн өргөөнд учирсан

Их гүрэн, эх өвгөдийн голомтоо
Эзний ёсоор сахин төрсөн
Эрдэнэ зуугийнхаа дэргэд
Энгүй номын дууг сонсч өссөн


Халх түмнээ илтгэсэн
Хүн чанарыг өвөрлөсөн
Хэзээ ч уулзаж ярисан
Хүүхэд үеийн сэтгэлээрээ

Ангийн анд та нарийгаа
Амьдралын даваат замд
Алдаж онож явахдаа
Айдаа хааяахан үгүйлж л явнадаа найз нь

Алс холын газрыг
Амиа бодохдоо зорисонгүй
Ардах урдахаа бодохдоо
Алхаж л явнадаа  найз нь

Ирэх цаг цас шиг дарсаар
Идүүгээ бид аав ээж болцгоож
Идэр бага нас шигээ
Инээлдэх зав багатай болгоосон ч

Авах өгөхийн дэнсэнд бус
Асарч тулахын нөмөртэй явцгааядаа
Амин хувийн төлөө бус
Ашдийн сайхныг бүтээж явцгааядаа

Хөнгөхөн ч гэсэн атаархлыг тээр хол хаяаад
Хуурмаггүй сайхан сэтгэлээр инээж дуулж явцгааядаа
Худал хулгайг өчүүхнээс ч дэвчиж
Хуудуу нь үгүй чин дор оршиж  явцгааядаа

Ангийн нөхөд та нарыгаа бага настайгаа санахдаа
Я хочит У нь М даргатай нөхөддөө ганцаардан суугаад бичлээ.










No comments:

Post a Comment

Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд  арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...