Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт,
Чингис богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.
Номын цагаан буян дэлгэрэг.
“Оюун түлхүүр” бол бүр XIII зууны үеээс уламжлан ирсэн монгол сургаалын
зохиолын чухал цоморлиг болно.
Уг зохиолын агуулгыг нягтлан үзвээс XIII зууны үеийн монголчуудын төр ёсны зохиолын дурсгал бичиг “Их засаг” хэмээх хууль зүйн бичиг болон эзэн Чингисийн зарлиг сургаал буюу “Чингисийн билиг” зэрэг зохиолын гол гол санааг уламжлын авч улмаар XIV зууны үеэс монгол утга зохиолд нэвтэрч ирсэн “Рашааны дусал”, “Субашида” зэрэг хос ёсны сургааль нөлөө тусгалаар баяжиж ирсэн байдал ажиглагддаг.
Академич Ц.Дамдинсүрэн гуай “Энэ зохиол, олонд түгээмэл дэлгэрсэн бөгөөд хувьсгалаас урьдахь үеийн Монголд түшмэл бичээч нарыг хүмүүжүүлэх сургаал болгож байжээ. Олон бичээч нарын гарыг дамжин хуулагдсаар ирсэн тул үүнд завсарын үеийн нөлөө тухайлбал шарын шажны нөлөө нэлээд байна” хэмээн 1957 онд “Монголын уран зохиолын тойм”-доо өгүүлсэн нь үнэн байдалд нийцэх ажээ.
Академич Ц.Дамдинсүрэн гуай 1959 онд монгол бичгээр хэвлүүлсэн “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршивой” хэмээх нэртэй монголын эртний уран зохиолын дээж бичигтээ “Оюун түлхүүр” сургаалыг хэвлэж, дэлгэрэнгүй тайлбар судалгаа дагалдуулсан байдаг. Тэрхүү тайлбарт “Оюун түлхүүр болбоос Монголын дотор маш түгээмэл дэлгэрсэн зохиолын нэг болмуй. Гэрээр бичиг сурах багачуудад цагаан толгой заасны дараа Оюун түлхүүрийг уншуулдаг байлаа. Энэ ном болбоос урьдын цагт зан суртахууны сурах бичгийн чанартай хэрэглэгдэж байсан бүлгээ” хэмээн өгүүлжээ.
Нэгийг үйлдэхдээ нөгөөг давхар боддог, холыг харж, гүнийг сэтгэдэг өвөг дээдэс маань үр хүүхэддээ үсэг бичиг заах, заалгахдаа зүгээр нэг аманд орсон үг, гарт тааралдсан ном зэргээс бичүүлдэггүй байжээ. “Хуучин цагт, гэрээр монгол бичиг заалгах үед, цагаан толгой үзэнгүүт “Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир” гэж эхлээд “Чингис Богдын зохиосон сургаал үүгээр шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай” гэж төгсөх “Оюун түлхүүр” сургаалыг уншуулдаг бичигдээгүй хууль мэт журамтай байсан нь олон давхар утга учиртай байсан ажээ. Багачууд хүүхдүүдийг үсэг нүдлэнгүүт нь эзэн богд Чингисийн үеийн Их Монгол улсын тухай эртний үеийнхэн эзэн Чингисийн үеийн Их Монгол улсын тухай эртний түүхийг хүүрнэн ярилцаж, уг язгуураа үл умартан ирсэн буй за.
Бүх нийтээрээ үндэсний монгол бичгээ шамдан сурч буй өнөө цагт, өвөг дээдсийнхээ уламжлалыг дага “Оюун түлхүүр нэрт шастир”-ыг юун түрүүнд уншиж, бичиж, утга санааг нь шүүн ярих нь зүйд нийцсэн хэрэг болно хэмээн санаж, хос бичгээр сийрүүлж,үг утгыг аль болох дөхөм утгаар буулгаж тайлбарын хавсаргав.
Өдгөө “Оюун түлхүүр” сургаалын олон хувилбар эх байх ажээ. Академич Ц.Дамдинсүрэн гуай “Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой” хэмээх номондоо “Оюун түлхүүр” сургаалыг 20 дугаар зууны эхээр Улаанбаатарт хэвлэгдсэн хоёр хэвлэл, мөн таван зүйлийн гар бичмэлийг тулган нягталж хэвлүүлснээ бичсан буй.
Орос улсын судлаач Н.С. Яхонтова бээр Санкт-Петербургийн дорно дахины хүрээлэнгийн номын санд “Оюун түлхүүр” сургаалын 20 орчим гар бичмэл байгааг мэдээлээд “С 238” шифртэй гар бичмэл нь нэлээд өвөрмөц онцлогтой болох тухай дурджээ. Мөн тэрбээр 2001 онд тод үсгийн гар бичмэл “Оюун түлхүүр” сургаалыг эрдэм шинжилгээний латин галигаар галиглаж, оросоор орчуулж тайлбар зүүлтийн хамт хэвлүүлсэн билээ.
Өвөр монголын судлаач Сарангуа “Оюун түлхүүр”-ийн тухай ажиглалт хэмээх судалгааны томоохон өгүүллэлийг 2001 онд нийтлүүлжээ. Түүний бичсэнээр, тэр судлаачийн цуглуулганд “Оюун түлхүүр” сургаалын 12 зүйлийн гар бичмэл байгаа ажээ. Зөвхөн энэ хэдэн мэдээнээс үзэхэд “Оюун түлхүүр” сургаалт нь нийт монголчуудын дунд тун түгээмэл хэрэглэгдэж байжээ гэдэг нь тодорхой байна.
Миний бие энэхүү номыг бэлдэхдээ академич Ц.Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээж зуун билиг”-т хэвлүүлсэн “Оюун түлхүүр” сургаалыг үндэс болгоод, Н.С.Яхонтова хэвлүүлсэн тод бичгийн эх зэргийн зохих хэмжээн харьцуулав.
Үг хэллэгийн тайлбарын аль болох товч тодорхой бичихийг хичээсэн бөгөөд чингэхдээ зөвхөн “Оюун түлхүүр төдийгүй ер нь монголын эртний утга зохиолыг уншихад тус” нэмэр болох талаас нь бодсон билээ.

Билгийн мэлмий
тань тэгширч
Бичгийн үйлс тань дэлгэрэг!
---------------------------------------------------------------------------------
Дээд лам гурван эрдэнэд итгэмүй
Эртний богд Чингисийн зохиосон шастирыг өчүүхэн сануулахын учир:
Эзэд хаадтан, олныг хурааяа гэхүүл өглөгөө өг
Осолдолгүй явъя гэхүүл түшмэдээ өргө
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар
Уудам сул жаргая гэхүл эеэ эвээ хичээ
Өдөр явсан явдлыг шөнө шүүгтүн
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун
Олны дотор үгээ бэхэл
Ганцаар суухуйд сэтгэлээ шинжил
Олон хүмүүн лүгээ найран зохилдож
Ер авах гээхийн ялгалыг шинжлэн мэд
Их багын санааг асууж нэгтгэн
Егүүүтгэлгүй (хор хөнөөлгүй) сэтгэлийг угаас барьж
Шашин амьтны тусын тулд шамдан
Хамаг амьтныг ганц хөвгүүн мэт асарч
Эцэг мэт сургаж, эх мэт тэжээ
Засаг цаазыг номын ёсоор барьж
Олон амьтныг жаргалд зохиож (жаргалд хөтөлж)
Төрөл төрөгсдөө энх амар хүргэгтүн
Үзтэл үнэнчээр явагчдыг
Үргэлж өргөж хөгжөөгтүн
Үнэхээр гэмт хүнийг гэсгээ
Хатан, хөвгүүн, албат нарыг адил сурга.
Хэд хэдэн жилийн хэргийг нэгэн өдрийн хэрэг мэт (бодож)
Хичээн бүтээж явбаас
Төрийн бамбай, дайсны баг (хуяг) адил
Ер биеийн амрыг үл харан
Бусдын үйлнээс (бусдад туслах үйлнээс) үл уйдан явбаас
Дээдсийн явдалд ойр гэж
Асрахын урьд айлгах,
Албаттайгаа атаа тэмцэх,
Ах дүүстэйгээ хэрүүл үүсгэх
Дэмий холын хүнтэй ханилан эвдрэх,
Дэргэдэх хүнийг дэнсэлгэн (элдэвчилэн) зовоох,
Төрөл төрөгсдаа үл амруулах,
Төрийн цаазаас үйл айх,
Муу хүний үгэнд орох,
Сайн хүний үгийг үл итгэх,
Ширүүн үгээр дайсныг хураах
Хорт сэтгэлээр хамгийг халшруулах тэргүүтнийг тэвчигтүн
Тойн хүний хамаг эрдмийн дотор
Нигүүлсэхүйн сэтгэл нэн эрдэм
Хаан хүний гучин таван эрдмийн дотор
Хайрлах сэтгэл нэн эрдэм
Хатан хүний арван таван эрдмийн дотор
Сайхан ааль нэн эрдэм
Түшмэл хүний есөн эрдмийн дотор
Төвшин сэтгэл нэн эрдэм
Тойн хүний хамаг эрдмийг төгс суравч
Дотроо нигүүлсэхүй сэтгэл үгүй болбоос
Тоолшгүй эрдэмтэй боловч
Тун тус үгүй
Хаан хүн хамаг эрхийг төгсөвч
Хайрлах сэтгэл үгүй болбоос
Хамагт аргагүй хөнгөн болмуй
Хатан хүн хамаг сайхныг төгсөвч (өнгө зүс, хувцас чимэг зэрэг нь бүгд сайхан боловч)
Ааль муутай болбоос
Харин төрхөмдөө буцаж буг болмуй
Түшмэл хүн есөн эрдмийг төгсөвч
Төвшин сайн сэтгэл үгүй болбоос
Хорт чоно мэт жигшигдэхийн тул,
Төв сэтгэлийн эеийг хичээ
Арслан мэт ноёдыг
Барс мэт түшмэд дагах
Барс мэт ноёдыг
Ирвэс мэт түшмэд дагах
Ирвэс мэт ноёдыг
Чоно мэт түшмэд дагах
Чоно мэт ноёдыг
Үнэг мэт түшмэд дагах тул
Хамаг зовлон болмуй
Ер хүн сайн сайхан үнэн үг,
Шударга явдлыг хичээн сурагтун.
Өндөр их заяатныг үзэн ядваас
Өөрийн амны хишиг зайлах
Өнчин хүний жаргалыг хөнөөвөөс
Өөрийн хишиг (буян заяа) эвдрэх
Үнэн тус хүргэгчдийг муулбал
Тэнгэр үл таалах
Үзтэл муулсан хүнийг аргадваас
Үйл үл бүтэх.
Үзмэгц яаран бүү магт
Түргэн зуур ханилсан нөхөр яаран бүү уурла
Үргэлж ханилж, тэнсэн мэд
Нэгэнтээ учирсан хойно яаран бүү цуцар (сал)
Итгэсэн хойноо үгээ бүү нуу
Итгэл үгүй хүнд
Ямагт зүрхний үгийг бүү хэл
Муу хүний үгэнд бүү ор
Эм хүний үгийг бүү дага
Хөвгүүн ба боолоор бүү мэдүүл
Хартай хүмүүн лүгээ үг бүү зөвлө
Олон хүний зөвшсөнийг бүү эвд
Хилэнцэт үйлд бүү шуна
Буянт үйлд бүү саад хий
Үнэхээр зүтгэсэн ардын урмыг
Өчүүхэн юманд бүү шантал
Үзмэгц яаран магтаад,
Учралдан ханилж гайхуулаад
Удалгүй хэрэлдэн салаад
Даруй буцаж инээдэм наадам хийн явагч хүн
Үзтэл муу ард мөний тул,
Үтэр түүнээс зайл.
Дээрэнгүй омог сэтгэлийг барьж,
Дэмий муу бие гайхуулаад,
Дээдсийн ёсоор загнагч
Танхай ард ичих мэт,
Түүнээс түргэн зайл,
Хилэн ихтийг аргаар өнгөрүүл
Хилэнц ихтийг номоор тэтгэ.
Төрөл төрснөө тэтгэж явбаас
Бах (бат) их хүчтэй болох
Төр ёсыг төв шударга дагаж явбаас
Хүнд их нэртэй болох,
Төв ихсийн журмыг дагаж явбаас
Түмнийг эхлэх болох
Түүнийг үүнийг ялгалгүй асарваас
Олон нөхөдтэй болох
Холын хүнд өршөөл тус хүргэвээс
Алдар нэр дуурсмуй
Ойрын хүнд асрал өргөлийг хүртээвээс
Эв эе бүтээд хүч нэммүй
Харийн газар арга чадлаа бэхэл
Халуун зуураа эв эеэ хичээ
Шашинд дургүй сахилтнаас
Сайн сүсэгт хар хүн дээр гэлээ
Төр ёсон үл мэдэх хаадаас
Төвшин сайн түшмэл дээр гэлээ
Ичгүүр үл мэдэх хатнаас
Ичгүүр мэдэх шивэгчин дээр гэлээ
Хадгалж үл чадах хөвгүүнээс
Халамжит сайн боол дээр гэлээ.
Харам сэтгэл тушаа,
Хатуу сэтгэл жад,
Хар санаа хор.
Ханилсан нөхрөө хуурваас,
Харин биеэ хуурсан адил болъюу.
Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг
Үхтэл бүү март.
Хагацашгүй хань нөхөрт
Мартагдашгүй муу үгийг бүү хэл
Үг үл сонсох муу хүнд
Олон үг бүү хэл.
Харин улиг болмуй
Үг үл мэдэх мунхаг хүмүүн лүгээ
Үг бүү тэмц, харин ичгүүр болмуй
Өчүүхэн номч хүн, омгоор
Үргэлж их мэдэх мэргэдэд халдваас
Үтэр шантрахын тэмдэг.
Гэнэт сайжирсан ард
Хэтэрхий ихэст халдваас
Гэмшиж үл барагдахын тэмдэг.
Арслан омог баатар, мөн арсландаа зохих.
Үнэгний уран арга, мөн үнэгэнд зохих
Арсланы баатар омог үнэгэнд тусгүй
Үнэгний уран арга арслан тусгүй.
Арслан үнэг мэт явбаас түргэн гутах
Үнэг арслан мэт явбаас түргэн үхэх хэмээсэн үлгэрийг
Хэн хүн хянан үзэж, хир хирээ мэдэж
Чинээ чинээгээ бодож явбаас сайн.
Ер хоёр хүн эвтэй болбоос
Төмөр хүрээ мэт бэх
Хорин хүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг.
Өнөр хүн эвгүй болбоос
Өнчин хүний элэг болох.
Олон хүн эвгүй болбоос
Оорцог хүний идэш болох
Цувж явсан барсаас
Цуглаж суусан шаазгай дээр гэлээ.
Тиймийн тул эе эвээ бэхлэгтүн.
Амраг ханилсан нөхөрт
Аливаа хүний үгээр бүү уурла.
Ажиглан онож мэдээд
Харин бие шүүгтүн.
Үлэмж сайн ханилсан хүмүүсийг
Үнэхээр муу сэтгэлтэй хүмүүс
Үзэн ядаж, хуурмаг аргаар эвдрүүлээд
Элэглэе гэх мэдэшгүй.
Өнгөч зусар аргатай хүн
Зөөлөн худал үгээр хууран байж
Үнэн санааг аваад
Үймтэл муутгах хэлэх нь олон буй.
Үзэж таньж ханил.
Худал үгийг ердөө тэвч.
Хүн мэдвэл бие хөнгөрмүй.
Бардам хатуу үгсийг орхи.
Хүн мэдвээс өшмүй.
Хулгай худал энэ насны ичгүүр,
Эцэс тамын буг,
Үүнийг урьдаас тасал.
Ариун явдалт ламыг бурхан мэт тахь
Асралт ихт ноёдыг тэнгэр мэт хүндэл.
Ам авсан тангаргийг амь мэт сахь
Арга заль хоёрыг угаас орхи.
Аливаа хүмүүн лүгээ нийцэн зохь.
Хаан хүмүүн лүгээ бүү тэрсэл
Сайд хүмүүн лүгээ бүү эвдэр.
Лам хүний эд малд буу барьц
Тарничийг хүндэл
Дэмий хүнийг бүү аргад.
Өчүүхэн бага хүнийг бүү бас.
Самуун муу сэтгэлийг бүү үүсгэ.
Бурхан тэнгэрийг сайтар сахь.
Эзэд сайдыг бүү хараа.
Айх ичих хоёрыг ажиглаж мэд.
Аливаа хүний зан аалийг
Аргаар тэнсэж мэд.
Дотор муутай төрлөөс
Тун үл таних хүн дээр гэлээ
Муу сэтгэлт ах дүү дайсан лугаа адил гэлээ.
Өрсөх дайсанд цусаа бүү үзүүл.
Өшөөтэй хүнд муугаа бүү үзүүл.
Хортон дайсанд хол ойр гэж үгүй буй.
Хэн хортой болбоос шадар гэж бүү янагла.
Хэн тустай болбоос гадуурхаж бүү ялга.
Зөвтэй явах хүнийг бүү дарла
Буруутай явах хүнийг бүү асар.
Муу явах хүнийг ихэд хайрлаваас
Харин биед халдах гэм буй.
Сайн ардыг муулбаас харин хойно гэмшинэ буй.
Сайн муу, үнэн худлыг ялгаж мэдэх хэрэгтэй.
Сайн ардад өглөг өгч, үйлээ захирга
Хэдийн өргөмжлөгдөвч, өчүүхэн сэтгэлийг барьж олон лугаа зохь.
Гэнэт довтолбоос гэмшилгүй хатуужих хэрэгтэй.
Хүмүүний нүүрийг харалгүй
Үйлээ туйлд хүртэл зүтгэж, хэргээ бүтээ.

Харийн үйлийг
ашид сэрэмжил.
Халуун зуураа эв эеэ хичээ.
Дээдсийг хүндэл, дордосыг асар.
Бурханы шашинд амиа тавь.
Бусдын тусд биеэ орхи.
Бултаралгүй явбаас богд сайдын явдал ойр гэх.
Самуун муу бие ихэд бодоод,
Сайн хүнийг сонжоод
Саваагүй мунхаг үгээ зөв болгоод,
Санаандаа их дүрийг барьж,
Арга хуурмагаар авах идэхийг сурч,
Доод хүнийг дарлан явагчийг
Адгуусны зэрэгт ойр гэх.
Ил магтаад, далд муутгаад
Ихээхэн өргөвөөс баярлаад,
Эс өгвөөс гомдоод,
Инээдэм наадмаар өнгөрүүлэн явах
Ичгүүргүй, сургаалд үл орогч хүнийг гэсгээвээс
Улам хойтдоо тустай биш үү.
Өөрийн хэргээ орхиж,
Үнэн санаагаар зүтгэж,
Ил далд магтах ба
Муушаахыг үл бодон,
Олзонд шуналгүй,
Нэгэн зоригоо хугалалгүй,
Ер уйдах чилэхийг саналгүй,
Хэв хэзээд цөхрөлтгүй,
Зовох цагт зайлалгүй,
Жаргах цагт хэтрэлгүй,
Хайрлах цагт дасалгүй
Халдах цагт гуталгүй
Насан үргэлжид нэгэн зангаар явбаас
Улам хойтдоо хөгжилгө болох буй
Ер хүний ахуйн үйл яршигтай,
Амьтны сэтгэлийг мэдэшгүй,
Зальхай хуурмаг аргатан олон тул
Тиймийг яахин баримталмуй
Тустай сайн хүн ус мэт эелдэг.
Тун муу хүн мод мэт хөшүүн.
Бусдын гэмийг ятгаж орхи.
Өөрийн бие магталгүй,
Үйлээ үргэлжид шинжигтүн,
Шашин амьтны тусыг цаг тутам үйлдаж явбаас
Хэв хэзээд
Үхэлгүй насны шидийг эс олсны тул
Мөнх бусыг санах хэрэгтэй.
Аюулт тамын хаалгыг хаасны тул,
Хилэнцээс зайлах хэрэгтэй.
Ашдын хүнс номын өглөг
Амгалангийн дээд бодь мөр
Мэргэдийн гэгээнийг үзэлгүй ном номлогч,
Ноёдын гэгээнийг танилгүй төр ёсон хэлэгч,
Энэ хоёр мунхагийн тул эндүүрчээ.
Гэм хийвэл цааз бэрх,
Хилэнц хийвэл там бэрх
Жаргал зовлон бүгд ач үрийн хувь,
Ашдын амар жаргалыг олъё гэвэл,
Онц буян хэрэгтэй тул хичээн үйлд,
Эрдэмт ламын тангаргийг бүү эвд,
Эзэд хаадын зарлигийг бүү дав.
Эцэг эхийн сургаалыг бүү март.
Эм хөвгүүн ба боолын үгийг бүү дага.
Шударга үгийн сургаал үүнээс элдэв жаргал үүсэх болтугай.
Үүнээс үлэмж сударт номлосон нь:
Сонсохын дээд олноо өргөгдөх.
Жаргалын дээд сэтгэл амар.
Нөхрийн дээд үл аргадагч.
Үйлийн дээд бодь мөрийн зэрэг
Хортой бөгөөс хөвгүүнийг ч тэвч.
Тустай бөгөөс дайсныг ч асар.
Үлэмж олон нүд буй боловч,
Өчүүхэн зулын гэрэл шөнөд хэрэгтэй хэмээгчийн үлгэр нь
Олон хүн цугласан боловч,
Түүний дотроос ганц сайн хүн удирдан хэлэх.
Алтан дэлхийг өргөстэй гэж бүтээж үл барах
Харин өөрийн хөлийг бэхэлбэл дээр хэмээгч үлгэр нь
Олон мунхаг ардыг сургаснаас
Ганц бие сургасан сайн.
Тэргүүн ноён хүн аливаа албат юугаан
Тэжээн чадах хэмээгчийн үлгэр нь
Гэмтнийг гэсгээвээс түмэн амьтныг жаргуулан чадах.
Жаргах цагт сэрэмж хэрэгтэй,
Зовох цагт хатуужих хэрэгтэй,
Дайсан үгүй гэж ирт мэсийг биеэс бүү холдуул.
Даруй хортой хэмээн нөхрийг бүү сөнөө.
Онож мэдсэн сайн.
Алтыг арчилваас улам сайхан өнгө гарах.
Нүүрсийг угааваас улам харлах.
Мэргэдийг хорсговоос улам эрдэм гарах.
Мухнагуудыг хорсговоос баас гарах.
Муу хүн нэг ч эрдэмгүй болвоос
Дээрээ шүдтэйгээс бус үхэр лүгээ адил
Сургаал үл сонсох бөгөөд гагцхүү цадахыг санагч хүн
Үсгүйгээс бус гахай лугаа адил
Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс бус нохой лугаа адил.
Муу хүнд хүргэсэн тус,
Хужиртай газар тарьсан тариа,
Хэрээний нууж тавьсан хүнс
Тэр гурав алинд ч тусгүй
Ер бусад юмыг засаж болмуй
Гагцхүү муу хүнийг засаж үл болмуй
Олон бүгд архи уусан хүнийг жаргам гэнэм.
Муу хүнийг хэрэгт зарваас өвчин хүртэх.
Аргагүй зарваас хойноос нь явах
Хэрэв аянд явбаас өмнөөс ирж
Шал бал худал өгүүлэн хэрүүл өдөх
Эцэг эхээ хуурч бүрэлгээд
Ийн тийн гуйж эс өгөв хэмээн гутах
Эмээ даган, төрхөмд нь зарагдах,
Өр шир хийж төрөл төрөгсөдөө зовоох,
Хулгай худал хийж амь бие үрэх
Ийм зовлон бүгдийг өөрөө үйлдээд
Ах дүү минь аль буй гэж
Гомдох олон буй заа.
Эрдэнэт хүний төрлийг олсон тул
Тийм муугаас зайлах хэрэгтэй.
Маргааш үхэх боловч эрдмийг хичээн сурах хэрэгтэй.
Хэрэв эс суравч хойт төрөлдөө
Сайны авьяас болох тул хичээгтүн.
Адгуус ч эрдмийг сурах бөгөөтөл
Эрдэнэт хүний бие олсон тул,
Хүний сурсан эрдмийг боломжтой бол сурах хялбар
Үхэхийн урьд амьд цагтаа буяныг үйлд.
Өтлөхийн урьд залуу цагтаа эрдмийг хичээ.
Өвчин хүртэхийн урьд эрүүлдээ буян номыг хичээ.
Үгүйрэхийн урьд баян цагтаа өглөгийг өг.
Бүтэхийн дөрвөн нөхөр тэр болой.
Хоосон чанарыг олсон ламыг тахь
Хоёр заяаг ялгаж мэдэх эздийг хүндэл.
Үхэх хүн сайн ламаас айх,
Үгүйрэх хүн сайн хоточ нохойноос уйдах
Доройтох ноён сайн түшмэлээс уйдах.
Маш зөв явбаас сайн нэр алдаршиж
Мөн энэ биеийн чихэнд чимэг болох
Арга билэн хоёр алган дээр тогтох
Зусар ихэдвээс тамираа мэдэгдэх
Борооны ус түргэн урсавч үтэр замхарах
Их мөрөн дөлгөөн урсавч их далайд цутгах,
Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт,
Чингис богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.
Аяа гайхамшигт сайн үлгэр үүнийг
Танхай ард өөрчлөн шалгаад
Сайтар ухаж шүүвээс
Эдүүгээгийн энэ цаг лугаа нийлэх тул
Оюун түлхүүр нэрт сургаал үүнийг
Үлэмж сурах хэрэгтэй.
Үлгэрлэвээс мэргэд эрдэнийн хэлтэрхийг шинжлэх
Нүүрсийг хаана байвч үл шинжилмүй.
Жигүүртний хаан гарьд нар гарахыг таалах
Муу хар элээ бүрий болохыг хүсэх
Цас уулын цагаан арслан
Хар ууланд үл одох зан
Сарьсан багваахай шөнө нисэх зан.
Галт хорхой гурван ертөнцийг дүүрэвч
Гагцхүү нарны гэрэлд дарагдах
Эрдмийг хичээн сурваас
Алдар нэр хаана ч алдаршмуй
Гэм эрдэм хоёрыг ялгаж эс мэдэсний үлгэр нь
Мунхаг ухаант хүн мэргэдээс дайжаад
Сармагчин хөтөлсөн хүнийг хүндлэв гэх
Ийм ийм утгыг санаж язгуур эрдмээ сэлбэн ав
Эрдэм сурсангүй бөгөөд
Арга хуурмаг сурч
Авах идэхийн үлгэр нь
Урьд нэгэн хүн бусдын тарианд харуулаас нууж
Илжгэнд ирвэсийн арьс нөмөргөж тавьсанд
Олноор айн эмээсний хойно
Тэр ирвэсийн арьс салхинд хийсч унасанд тарианы эзэд илжгийг таньж
Эзэнтэй нь алав гэх
Муур хүзүүндээ эрхи зүүж
Махнаас гарав хэмээж
Хулгана барьж идсээр мэдэгдэв гэх
Үнэгний гэмийг хэлээд үнэгэнд хэлэгдэв гэх
Үнэн эрдэм алтанд адил
Алтыг түлвээс улам өнгө гарах
Занданг түлвээс улас сайхан үнэр гарах
Галыг уруу хандуулбаас гар өөд шатмуй
Эрдэмтэй болвоос олноо хүндлэгдэж
Эрдэмгүй болвоос доромжлогдохын үлгэр нь
Өлссөн барсын дэмий хүрхэрсэн дуунд
Өндөр модны орой дээр хэвтсэн бич
Өөрөө хөсрөө унаж идэгдэв гэх
Пагжал улсын бярманы хөвгүүн
Ганцаар хамаг дайсныг дарав гэх
Шоргоолж бүх газрыг цоолох чадалтай гэх
Сайн хүн хамгийг эрхэндээ хураах чадалтай гэх
Үхэр хараацай хөсрийн усыг үл уух
Арслан бөөлжсөө үл идэх.
Сайн хүн үгээ үл урвах
Нохой бөөлжсөө идэх
Муу хүн үгээ урвах
Соронзон гүр төмрийн үртэсийг аван чадах адил
Сайн хүн сайн үгсийг авч
Мэргэдийн санд нийлүүлмүй
Шагжийн хөвгүүн Шагжамүни
Хамаг эрдмийг төгс сурсан тул
Туулсан бурхан болж
Хамаг судар тарнисыг бадруулсан
Баршгүй энэ номын тивд учирч
Эрдэнэт хүний төрлийг олсон нь маш чухал бүлгээ.
Олохуйяа бэрх энэ цогцоо бүхий цагт
Шатны гишгүүрийг улам дээш тавигтун
Оюун түлхүүр нэрт шастир төгсвөө.
Эхийн харьцуулан, крилл үсэгт хөрвүүлж,
тайлбар хийсэн Шаравын Чоймаа
Монгол Улсын Их Сургууль
Монгол хэл Соелын Сургууль
Улаанбаатар
2006

No comments:
Post a Comment