Saturday, June 16, 2012

Үнэнг эрэлхийлэгч

Энэрэл, хайраар түшиг хийж
Эрдэм, оюунаар
жолоо хийж
Чин зоригоор илд хийж
Чин үнэний агуу сүр хүчээр

Ядарсан олондоо нөмөр
Задарсан заримд ташуур
Үр хойчдоо үлгэрлэл
Өслөх дайсанд эрлэг нь болж

Төрөх үхэхээр зааглагдах
Төгс бус ч энэ амьдалыг
Үнэний мөр, гүн ухаанаар
Үнэ цэнийг нэмэн элээюу

Sunday, April 8, 2012

Гурамсан сүлжээ сургааль (Говийн Догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа)


Өсөхийн цагт санууштай нь
Бишрэл, хичээл, сэтгэл гурав
Өөдлөхийн тулд нягтлууштай нь
Сургааль, үнэн, үлгэр гурав

Monday, April 2, 2012

О.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг












Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!

Friday, March 30, 2012

“Оюун түлхүүр” сургаалт шастир

Энэхүү сургаалыг олж унших гэж интернэтээр хэд хэдэн удаа хайж байсан ч хэсэг нь л олддог байсан. Харин саяхан санаандгүй  Шаравын Чоймаа багшийн крилл үсэгт хөрвүүлж, тайлбар хийсэн эхийг оллоо. 
Чин сайн эрдэмт хүн
Чоно хонь хоёрыг нэгэн онгоцонд услах мэт,
Чингис богдын зохиосон сургаал үүгээр
Шашин төр хоёр энх амгалан тогтох болтугай.


Номын цагаан буян дэлгэрэг.

Tuesday, March 20, 2012

Б.Ренчин “Залуу нас”




Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь…

Sunday, March 18, 2012

Тоть шувууны сургааль


Ухаант өвөг дээдсийн минь оюун ухаан, оюун билиг, ир зоригийн  охь сургаал, шастир, түүх бахархалтай Их Монголын хойч үе бид их азтай хүмүүс.  Монголчууд оюун ухаанаараа дэлхийд цойлон гарч түвшинтгэн суух болтугай.

Friday, March 16, 2012

“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал


Говийн ноён хутагт Д.Равжаа
“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал

 Буянтай сэтгэлийг хадгалбал
Үхэвч санаа амар буй.
Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ
Саадгүй буянаас үл хожимдох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил....


Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд  арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...