Нас нэмэх нэгэнд..
Арван сар эхийн хэвлийд бүрэлдэж
Алаг хорвоод өнгө нэмэх гэж мэндэлсэн
Учиралт өдрийн ойн мэнд хүргээд
Уулзан ирэх мөч бүхэн нь
Аз жаргалаар, амжилт бүтээл, гэгээн ухаарлаар дүүрэн байхын ерөөл өргөе
Ахиад бас санаанд орсон хэдэн үгийг нэмэе
Цас адил намуухан дарах
Цаг хугацааны хэмжүүр болсон
Нас хэмээх зүгээр л тоо
Намтар, бичигтэй л үлдэх эд
Харин өнгөрсөн цаг хугацаанаас
Харанхуй арилган мандах нар шиг
Аз жаргал, баяр жаргалтай дурсамжит мөч гэдэг
Амьдралын хүндэд багана шиг дүнхийнэ
Thursday, June 21, 2018
Subscribe to:
Posts (Atom)
Ангийн анд Эрдэнэбаяртаа
алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...
-
Энэхүү сургаалыг олж унших гэж интернэтээр хэд хэдэн удаа хайж байсан ч хэсэг нь л олддог байсан. Харин саяхан санаандгүй Шаравын Чоймаа ба...
-
Сүүний үнэр шингэсэн Сэвлэг даахьтай байхад минь Дууны сайхан эгшгээрээ Эвлэг зөөлөн миний ээжий Миний ээж сайхан ээжий Мяндас зөөлөн ...
-
Өсөхийн цагт санууштай нь Бишрэл, хичээл, сэтгэл гурав Өөдлөхийн тулд нягтлууштай нь Сургааль, үнэн, үлгэр гурав