Thursday, June 21, 2018

Нас нэмэх нэгэнд..

Арван сар эхийн хэвлийд бүрэлдэж
Алаг хорвоод өнгө нэмэх гэж мэндэлсэн
Учиралт өдрийн ойн мэнд хүргээд
Уулзан ирэх мөч бүхэн нь
Аз жаргалаар, амжилт бүтээл, гэгээн ухаарлаар дүүрэн байхын ерөөл өргөе
Ахиад бас санаанд орсон хэдэн үгийг нэмэе

Цас адил намуухан дарах
Цаг хугацааны хэмжүүр болсон
Нас хэмээх зүгээр л тоо
Намтар, бичигтэй л үлдэх эд

Харин өнгөрсөн цаг хугацаанаас
Харанхуй арилган мандах нар шиг
Аз жаргал, баяр жаргалтай дурсамжит мөч гэдэг
Амьдралын хүндэд багана шиг дүнхийнэ







Wednesday, March 28, 2018

Сайхан бүхний эх булаг минь

үрийн жаргалын эдлэх л гэж
өөрийгөө дөрвөнтөө хуваасан ээжий минь
үрс биднээ хүн шиг хүн болгох л гэж
өөрийгөө умартан зүтгэсэн ээжий минь
өдөр шөнө, хар цагаан сүлэлдэх энэ орчлонд
өнөөг маргааштай холбох алд энэ биенд
үйл мөрийн уг болсон тэмдэггүй энэ сэтгэлд
үймэх олон хэргийн тургих тоосноос урьтаж
өөрөөлийг ойлгох өргөн дэлгэр ухааныг
өөдлөх торойтохын алинд ч үл алдрах чин зоригийг
өхийлдөн унавч эргээд босох тэвчээрийг
өөрийн энэрэл хайр, цэгц журам, хатуужилт явдлаараа сургав
эрхэм таны минь хайраар үүдсэн үйл бүхэн
эрх хэдэн хүүхдийнхээ зүрх сэтгэлд
эгшиг яруу аялгуу болон шингэв
элч гэгээт цацраг болон тусав
надад буй сайн сайхан бүхний эх булаг таньдаа хайртаай.

Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд  арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...