Tuesday, April 23, 2019

Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд 
арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд
олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамтрагч 
одоо харин олныг жиших сэтгэлд минь хуурмаггүйн нэгэн үлгэр.

Эхлэлгүй....

эрт цагын эхлэлгүй сансрын өмх зайд
эргэлдэн цуглахах тэр л хумхад
эвий хөөрхий тэр л хумхад
эрх, өөрийн эрх нь байна уу

эрхгүй цугласаар тэд
эргэх гариг болсон юм уу
эвий тэр хумхад, эрхгүй цугларах тэрэнд
эх болсон мөн чанар байгаа юу

Thursday, June 21, 2018

Нас нэмэх нэгэнд..

Арван сар эхийн хэвлийд бүрэлдэж
Алаг хорвоод өнгө нэмэх гэж мэндэлсэн
Учиралт өдрийн ойн мэнд хүргээд
Уулзан ирэх мөч бүхэн нь
Аз жаргалаар, амжилт бүтээл, гэгээн ухаарлаар дүүрэн байхын ерөөл өргөе
Ахиад бас санаанд орсон хэдэн үгийг нэмэе

Цас адил намуухан дарах
Цаг хугацааны хэмжүүр болсон
Нас хэмээх зүгээр л тоо
Намтар, бичигтэй л үлдэх эд

Харин өнгөрсөн цаг хугацаанаас
Харанхуй арилган мандах нар шиг
Аз жаргал, баяр жаргалтай дурсамжит мөч гэдэг
Амьдралын хүндэд багана шиг дүнхийнэ







Wednesday, March 28, 2018

Сайхан бүхний эх булаг минь

үрийн жаргалын эдлэх л гэж
өөрийгөө дөрвөнтөө хуваасан ээжий минь
үрс биднээ хүн шиг хүн болгох л гэж
өөрийгөө умартан зүтгэсэн ээжий минь
өдөр шөнө, хар цагаан сүлэлдэх энэ орчлонд
өнөөг маргааштай холбох алд энэ биенд
үйл мөрийн уг болсон тэмдэггүй энэ сэтгэлд
үймэх олон хэргийн тургих тоосноос урьтаж
өөрөөлийг ойлгох өргөн дэлгэр ухааныг
өөдлөх торойтохын алинд ч үл алдрах чин зоригийг
өхийлдөн унавч эргээд босох тэвчээрийг
өөрийн энэрэл хайр, цэгц журам, хатуужилт явдлаараа сургав
эрхэм таны минь хайраар үүдсэн үйл бүхэн
эрх хэдэн хүүхдийнхээ зүрх сэтгэлд
эгшиг яруу аялгуу болон шингэв
элч гэгээт цацраг болон тусав
надад буй сайн сайхан бүхний эх булаг таньдаа хайртаай.

Sunday, March 31, 2013

Миний сайхан ээж

Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад минь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Хүүгээ гэсэн намайгаа
Хүний зэрэгт хүргэх гээд
Цаг эргэх мөч бүрийд
Цацлаа өргөсөн миний ээжий

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Ямар хүү төрүүлснээ
Ээж минь та хараарай
Ямар хүүгээр мануулснаа
Эх орон минь хараарай

Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Бурууг хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий

Tuesday, September 18, 2012

Монголын агуу жанжин, ард түмний хүү Дамдины Сүхбаатарын журмын нөхдөд хандаж хэлсэн үг:

 “Манай цөөн ядуулаг Монгол улс, энэ зүйл их хэргийг оролдон тэнгэрийн дор, дэлхийн дээр эрдэмт хүний биеийг олж төрсөн нь гайхамшигт зохиол, эхийн хэвлийгээс гарч нялх нялзрайгаас эцэг эхийн хүмүүжүүлэн тэжээх, асралд дэгжиж өдрийг түлхэн өссөөр бие тэгшрэн, санаа олж хүмүүжсэний хойно, хэдий мэргэн, мунхаг адилгүй хүчирхэг буурай өөр боловч, аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговол хандах зүг аяндаа тогтоно. Эв санал нэгдвэл орчлонгийн түмэн бодисыг гийгүүлэн авч хүчтэнийг хураан чадна. Түүнчлэн бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ”


Wednesday, September 12, 2012

Аугаа их хөрөнгө энэрхүй сэтгэл далай лугаа байхад
Ашидын тустай ариун үйлс уулс лугаа байхад
Амин хувиа л бодох нь тогтоол усны дусал лугаа бус уу
Амин зуулгаа л харах нь шатсан үнсний ширхэг  лугаа бус уу

Ангийн анд Эрдэнэбаяртаа

алиа бага насандаа зэрэгцэн суралцсан ангийн анд  арван жилдээ тохой нийлүүлж суусан ширээний анд олон шалгалт шүүлгийг цугтаа хийсэн хамт...